Дууны үг: , 1891.

Ая: Her­bert D. Lo­throp.


Бүх дэлхийн харж чадахгүй байгаа сүмийг бид
Баяр, гунигийн дунд барьсаар байна аа
Харин хадан дээр суурилуулсан бол үеийн үед үүрд
Хатуу зогсоно гэж бид мэднэ ээ.

Дахилт

Өнгөрөн урсах мөч бүрт
Өдрөөс өдөрт бид барьсаар
Өөр хүмүүс харахгүй, тэр сүмийг
Нигүүслэлт ялалт бүр нь
Нэгэн байр суурь эзэлнэ
Бидний үүрд мөнхийн байгууламжинд.

Бидний тэр байгууламж Эзний нэрээр хийгдсэн
Бидний ажил үйлс бүрээр бүтдэг
Бидний үзүүлсэн хайр нинжин сэтгэлт үйлсэд Тэр
Баярт ирээдүйг минь амласан.

Дахилт

Сонор мэргэн байж алив шуурганд ганхахгүй
Сүмийг барьж байгуулцгаая бүгдээрээ
Эзэн бидэнд өөрөө зааж хэлж байсны дагуу бид
Энэ сүмийг хаданд суурилуулна аа.

Дахилт