Дууны үг & Ая: , 1916.
Газар дэлхийгээр аялан дуулж явахад минь
Гайт сүнснүүд Калбарын час улаан урсгал тийш
Гадна дотноос мянган сум сэтгэл сүлбэсэн ч
Гайхамшигт Эзэн минь хөтөлж би ялна.
Дахилт
Аяа Түүний дүрээр Түүнтэй уулзахсан
Аврал энэрлийг нь үргэлж дуулахсан
Алдрын гудамжинд дуу хоолойгоо нэгтгэе
Алсдаа бид, гэртээ хүрч ашид баярлан сууя.
Эзэнд үйлчлэн явахад хар шөнө ирвэл
Эгнэгт би Түүнд ойртоно, Тэр гийгүүлнэ
Сатаны муу зан сэтгэл урвуулан татавч
Сайн санаат, Эзэн минь урд залан явна.
Дахилт
Энэ бүрхэг хөндийгөөс оргил өөд харвал
Эзэн минь бүхнийг ажин тулаан удирдаж
Энхрий гараа харанхуй хөндий тийш сунган
Энэрэл, хайраараа урамшуулна аа.
Дахилт
Хүчит гүн давалгаа энэ биеийг нөмөрвөл
Хүндэт Эзэн минь шууд ирж авран хамгаална
Хорвоогийн амьдралыг Тэр тайвнаар зална аа
Хамгаас суут, төгс найз минь, Түүнд маш их хайртай.
Дахилт